top of page

since 1992

Хатан сүлжээ ХХК-н

Ерөнхий захирал:                          /Б.Бадамханд/

Захирлын мэндчилгээ

      Бидний ажлыг дэмжин хамтран ажилладаг гадаад дотоодын байгууллага, захиалагч, үнэнч хэрэглэгч, эрхэм хүндэт та бүхэнд талархал илэрхийлж чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.
"Хатан сүлжээ" ХХК нь анх 1992 онд үндэс сууриа тавьж ашиглалтанд орж байсан бол даруй 20 гаруй жилийг ардаа орхиж дотоод гадаадын зах зээлд өндөр нэр хүнд бүхий, баялаг туршлагатай компани болжээ.
Манай компани өндөр хурдацтай хөгжиж буй Дэлхийн хөгжлийн чиг хандлагаас хоцролгүй, орчин үеийн компьютержсэн техник технологийг ашиглан, Монгол ноолуурын зөөлөн тансаг мэдрэмжийг үнэнч захиалагч хэрэглэгчдэдээ таниулан бишрүүлж, амжилт бүтээлээр дүүрэн хамт олон болтлоо хөгжжээ.
"Хатан сүлжээ" ХХК-ийн үйл ажиллагааны өргөжсөн цар хүрээ, гаргасан амжилт бүхэн нь ур чадвар нь цогцолсон Монгол инженерүүд, загвар зохион бүтээгч, ажилтан, ажиллагсдын маань нөр их хөдөлмөр, тэдний сэтгэлийн илэрхийлэл гэдгийг хэлэхэд таатай байна. Цаашид дэлхийн хувцас загварын орчин үеийн чиг хандлагатай хөл нийлүүлэн зэрэгцэж "Монголд үйлдвэрлэв" шошготой бүтээгдэхүүнийг дэлхийн "БРЭНД" болгохын төлөө ажиллаж, Монгол улсынхаа нэр хүндийг олон улсын бизнесийн тавцанд өндөрт өргөж явах зорилго тэмүүлэл дүүрэн ажиллах болно.

© 2013 зөвшөөрөлгүй ашиглахыг хориглоно.    

bottom of page